Шар айрагны онцгой албан татвар 1595,7 сая төгрөгөөр өсчээ

img

2010 оны гаалийн  орлогын  гүйцэтгэлийг  өнгөрсөн онтой харьцуулбал  нийт орлого дүнгээрээ 71.3 хувиар буюу 364.5 тэрбум төгрөгөөр өссөн  байна.

Орлогын төрлөөр нь авч үзвэл 2009 оны гүйцэтгэлээс архи тамхины онцгой албан татвар 3003.1 сая төгрөгөөр, экспортын гаалийн татвар 4565.1 сая төгрөгөөр буурч, импортын гаалийн албан татвар 81899.3 сая төгрөгөөр, нефть бүтээгдэхүүний онцгой албан татвар 59074.3 сая төгрөгөөр, автомашины онцгой албан татвар 27779.5 сая төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татвар 173261.7 сая төгрөгөөр, автобензин, дизелийн түлшний албан татвар 443.0 сая төгрөгөөр, шар айрагны онцгой албан татвар 1595.7 сая төгрөгөөр тус тус өсчээ.

Нийт импорт үнийн дүнгээр 2010 онд 4431.5 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оноос 49.0%-иар буюу 1457.6 тэрбум төгрөгөөр, үүнээс татвартай импорт 69.9%-иар буюу 1612.4 тэрбум төгрөгөөр өсөж, татвараас чөлөөлөгдсөн импорт 18.8%-иар буюу 119.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Татвартай экспорт өнгөрсөн оны гүйцэтгэлээс 35.5 тэрбум төгрөгөөр буурсан байна.

2010 онд 4431.5 тэрбум төгрөгийн бараа импортлосны 11.6% буюу 513.6 тэрбум төгрөгийн бараанд 75.9 тэрбум төгрөгийн татварын чөлөөлөлт үзүүлсэн байна. Татвараас чөлөөлөгдсөн импорт 2009 онтой харьцуулбал 9.9 пунктээр буюу 119.2 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Гаалийн байгууллага 2010 онд 4434.3 тэрбум төгрөгийн импортын бараанд 194.7 тэрбум төгрөгийн гаалийн, 176.9 тэрбум төгрөгийн онцгой, 424.1 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн, 7.4 тэрбум төгрөгийн авто бензин, дизелийн түлшний албан татвар нийт 803.2 тэрбум төгрөгийн татвар ногдууллаа. Экспортын бараанд 189.7 сая төгрөгийн татвар ногдуулсан болно.

2010 онд гаалийн байгууллага улсын төсөвт 697529.3 сая төгрөгийн орлого оруулах төлөвлөгөөтэйгөөс 875591.7 сая төгрөгийн орлого орууллаа.

Н.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ