Антонио Бандерас эхнэрээсээ салав
Холливуудын нэрт жүжигчин 53 настай Антонио Бандерас эхнэр 56 настай Мелани Гриффитээс салсан тухай “TMZ” сайт мэдээллээ. Тэд 18 жилийн турш хамт амьдарч 17 настай Стелла дель Кармен гэх охинтой билээ. Хосууд өнгөрсөн баасан гаригт Лос Анжелес хотын дээд шүүхэд салах өргөдлөө өгсөн байна. Гэрчүүдийн мэдээлсэнээр “Хосууд өнгөрсөн 2012 оноос эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Антонио Бандерас киноны зураг авалтын улмаас өнөөг хүртэл гэрлэлтээ цуцлуулаагүй байсан” гэжээ.
1
Мелани Гриффит охиноо өөр дээрээ өсгөх бөгөөд Антонио Бандерасаас хагас жилд нэг удаа нөхөн төлбөр авахаар гэрээ байгуулсан гэнэ. Тэд 1995 онд дэлгэцнээ гарсан “Two Much” киноны зураг авалтын үеэр танилцаж, удалгүй хуримаа хийсэн юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ