Автомашингүй амгалан өдөр
Явган зорчигчид гарцаар гарах гэж гэрлэн дохиотой уралдан сандралдаж гүйхгүй, энд тэндгүй машин сигналдаж, хэн нэгэн жолоочийн уцаарласан хараалын үггүй, гарцаараа гар, гэрлэн дохиогоо хар гэсэн замын цагдаагийн сануулгагүй амгалан өдөр өнөөдөр тохиож байна.
ыб
Хотын төвийн автозамаар олон улсын марафонд оролцогчид гүйж, 500 дугуйчны парад давхиж, ээжүүд хүүхдээ салхилуулж, хүмүүс гэр бүлээрээ зугаалж хөл хөдөлгөөн ихтэй байх аж. Ингэж олуулаа бужигнаж байгаа тэд юунаас ч айхгүй, яарч сандрахгүй тааваараа гүйж, давхиж, алхаж зугаалж байна.
бы
Мөн Чингис хааны нэрэмжит төв талбайд “Автомашингүй өдөр”-т зориулсан урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Хүүхдүүд дугуй, зургийн уралдаанд оролцож, нийгэмшүүлэх циркийн хүүхдүүдийн тоглолт, үзүүлбэрийг үзэн энэ өдрийг хөгжилтэй өнгөрүүлж байв. Жирийн өдрүүдэд гарцгүй газраар гүйж, автомашины урдуур орчих гээд байдаг явган зорчигчид өнөөдөр замын хөдөлгөөнийг дүрмийг маш сайн баримталж, заавал явган хүний гарцаар гарч байх юм. Соёлтой, амгалан автомашингүй өдөр дуусахад хоёрхон цаг үлдлээ.
ыб
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ