Нохойн үзэсгэлэн худалдаа
Монголын нохой судлалын холбоо “Мишээл групп” ХХК хамтран анх удаа “Dog expo-2014” үзэсгэлэнг өнөөдөр “Мишээл экспо” төвд эхэлж байна. Энэхүү үзэсгэлэнд нохой худалдан борлуулах болон нохой үржлийн газар, хоол, тэжээл эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг нийт 30 орчим байгууллага оролцож буй аж.
asd
Уг үзэсгэлэн нь хоёр өдөр үргэлжлэх ба өнөөдөр нохойны загварын үзүүлбэр болон урлагийн тоглолт, үзэгчдийн дундах тэмцээнийг зохион байгуулах юм байна. Харин маргааш сургуультай нохойн үзүүлбэрийг сонирхуулах гэнэ. “Dog expo-2014” үзэсгэлэнг үзэхээрээ нохойтойгоо хамт ирсэн бол 20 мянган төгрөгөөр, нохойгүй яваа бол 2000 төгрөгөөр мандат авч, дотогш нэвтрэх аж.
ыб
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ