Улаанбаатарт 17-19 хэм дулаан

img

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр Улаанбаатар хотод багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна.

s

Хөдөө орон нутгийн хувьд зүүн зүгийн нутгаар бороо орж, сэрүүснэ. Бусад нутгаар өдөртөө дулаарна. Орон нутгийн цаг агаарын дэлгэрэнгүйг хүргэж байна.

a

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

a

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

a

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшиж, зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө сэрүүсч 15-20 градус дулаан байна.

a

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

a

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ