Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

img

Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 8. Ням гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны эхэн улаагчин туулай сарын 10. Тугчин одтой, 4 ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Адъяа гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх.  Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Наран  5 цаг 08 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана.

sxa

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ