Парис руу анхны шууд нислэг хийгдлээ

img

Агаарын тээврийн “Хүннү эйр” компани 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр буюу өнөөдөр Франц улсын нийслэл Парис хотын чиглэлд шууд нислэг хийж эхлэх гэнэ. Иргэний нисэхийн салбарт Төрөөс баримтлах бодлого, Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан Улаанбаатар хотыг холбосон нислэгийн чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор шинээр нээж нислэгийн зам аж. Энэхүү тогтмол нислэгийн шугам нь баруун европын улс орнуудтай тогтоосон найрсаг харилцааг соёл, эдийн засаг, бизнес, аялал жуулчлал зэрэг олон талаар хөгжүүлж, иргэдийн харилцан зорчих боломжийг хялбаршуулж байгаа юм байна.

a

120 хүний суудалтай Аэрбус А319 агаарын хөлгөөр үйлдэх энэхүү нислэг Улаанбаатар хотоос өглөөний 07.30 цагт хөөрч Парис хотын “Шарль Де Голль” олон улсын нисэх буудалд орон нутгийн цагаар 13.00 цагт буух ба харин Парис хотоос 14 цаг 30 минутаас нисч Улаанбаатар хотод дараа өдрийн өглөөний 07 цагт бууна. Аялалын нийт үргэлжлэх хугацаа 11 цаг орчим бөгөөд шатахуун цэнэглэх зорилгоор замдаа ОХУ-ын Екатеринбург хотод техникийн буулт хийнэ. Улаанбаатар-Парис чиглэлд зорчих энгийн ангилалын тийзний дундаж үнэ бүх такс, хураамж ороод нэг талдаа 1’366’700 төгрөг, хоёр талдаа 2’290’300 төгрөг, харин Парис хотоос эхлэлтэй зорчигчийн тариф нэг талдаа 692 евро, хоёр талдаа 1’070 евро байна. Тийзний үнэ тийз худалдан авах өдрийн валютын ханшаас шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөх магадлалтай гэнэ.

a

Анхны шууд нислэгийн нээлтийн бэлэг болгож энэ сарыг дуустал хоёр талдаа 1’300’000 төгрөг болгосон байгаа аж. Зөвхөн хоёр орон төдийгүй Баруун европын улс орнууд руу Монгол иргэд зорчих гарцыг нэмж, тэдгээр улс орнуудаас Монголыг зорих жуулчдын тоог өсгөхөд чухал ач холбогдол бүхий энэхүү нислэгийг цаашид өргөжүүлж зах зээлийг нь бий болгох зорилтыг Хүннү Эйр компани хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх ажээ. Тухайлбал, Улаанбаатар-Парис чиглэлийн нислэг энэ сарын 9-ний өдрөөс ирэх есдүгээр сарын 5-ны өдрийн хооронд үргэлжлээд аялал жуулчлалын улирлын дараа түр зогсох аж. Харин 2015 оноос Хүннү Эйр компани өөрийн агаарын хөлгийн парк бүрдүүлэх төлөвлөгөөний дагуу авч ашиглах орчин үеийн, 280 орчим хүний суудалтай, Аэрбус А330 маягын том онгоцоор бүтэн жилийн турш 2-4 удаагийн дамтамжаар энэ чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Ингэснээр Улаанбаатар-Парис чиглэлд А330 агаарын хөлгөөр замдаа зогсохгүй шууд нисэх ба аялалын хугацаа 9 цаг орчим болж багасна.

a

Шууд нислэгтэй болсноор Монгол, Франц хоёр орны харилцаанд томоохон дэвшил гарч, хамтын ажиллагаа, аялал жуулчлал, худалдаа эдийн засаг шинэ түвшинд хөгжих үүд хаалгыг нээж байгаад талууд сэтгэл ханамжтай байна. Тиймээс Франц улсад зорчихыг хүссэн Монгол иргэдэд олгох визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахаа БНФУлсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ илэрхийлсэн юм байна.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үнэ ханш:
үнэ нь арай л өндөр байна аэроцлотоор хямд болж байна би байнга нисдэг онгоцны багтаамж ч боломжийн оросын муулаад яахав үнэн нь энэ
2014-06-08
degjin busgui:
excel-р хөвсгөл орохтой адил...
2014-06-08
зочин:
холын европыг ойртуулсан маш сайхан мэдээ байна...
2014-06-08
баяр хүргье:
гайхалтай ниснээ заавал парис ниснэ
2014-06-08
zochin:
unee buulgah heregtei baina, iim ender unetei baikhaar chin naidvartai gedeg uudnees ny turkish airlines,air china, aeroflot busad nislegiin companiudiin biletiig avaad une chin tsohigdono , shudraga erseldegch neeltei ,niigmiin hariutslatai company baij, j undesnii shine company gedeg utgaaraa mongolchuuddaa hyamd uneer uilchlevel zah zeelee gadniihand aldahguigeer hamgiin sain teeverlegch baij chadna shuu dee, miat-aas yadaj hyamd baikhaar une bariachee,bid er ny gadag* yavahdaa undesniihee companiin ongotsoond suuh durtai, getel ta nar uneheer mongolchuuddaa setgelgui handdag shuu.
2014-06-08
tuya:
yostoi saihan medee bn. france ruu nisnee.
2014-06-08