МУИС-ийн асуудлаар Боловсролын сайдад хандана

img

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар өнгөрөгч баасан гаригт МУИС-ийн Багш нарын болон үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүсэлтээр нь хүлээн авч уулзсан юм. Тэд дээд боловсролын салбарт ажиллаж явсан, энэ салбарын жаргал зовлонг сайн мэддэг гишүүдтэй санал бодлоо солилцож байгаадаа талархсанаа илэрхийлэв. Улсын оюуны цөм болсон ууган сургуульд хийгдэж буй бүтцийн өөрчлөлтийг багш нар дэмжиж байгаа ч хэрэгжүүлж буй арга зам, арга барил, удирдлагын багийнханд сэтгэл дундуур байгаа бөгөөд эрэмбэ дараалал алдагдсан, судалгаа шинжилгээгүй, хүчээр явуулж байгаа талаар багш нар мэдээллэв.

йы

Багш нарын холбооныхон сургуулийн удирдлагууд болон БШУ-ы сайдад олонтаа шаардлага хүргүүлж, оюутнууд хүртэл гурван удаа жагссан боловч дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учраас хандаж болох бүхий л албан тушаалтанд байр сууриа хүргэхээс өөр аргагүй болоод байна гэж онцлов. МУИС-ийн 700 гаруй багш, ажилчдын дунд судалгаа явуулахад одоогийн захирал болон түүний багийнханд итгэл үзүүлэх боломжгүй гэж 80 орчим хувь нь илэрхийлсэн байна. Тус сургуулийн хувьд өмнө нь тэнхимийн эрхлэгч, салбар сургуулийн захирлыг хамт олных нь саналаар томилдог байжээ. Гэтэл захирал А.Галтбаяр ажлаа авснаас хойш Эрдмийн зөвлөлийн бүх эрх мэдлийг үгүй болгож, тэнхимийн эрхлэгчээс эхлүүлээд бүх хүнийг албан тушаалд шууд томилдог болж, санхүүгийн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн гэж багш нар ярилаа. Мөн бүтцийн өөрчлөлттэй уялдуулан Дээд боловсролын хуулийг өөрчлөх шаардлага үүсч байгааг тэд хэлэв.

й

Бүтцийн өөрчлөлтөөс болж өөр сургууль, өөр ажил руу шилжин ажиллах багш нар ч цөөнгүй байгааг дуулгалаа. Энэхүү үл ойлголцлоос болж багш нараа, яваандаа оюутнуудаа ч алдаж болзошгүй байдал үүсээд байгаа учир асуудлыг багш, ажилчид, оюутнуудад ашигтай байдлаар шийдэхэд дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын гишүүдээс хүслээ.

й

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол МУИС дээр өрнөж байгаа та бүхний ярьсан асуудлыг улс төржүүлэхгүйгээр аль болох шийдэх талаас нь хандах ёстой гэв. Тэрээр “Монголын оюуны нөөц дээр тулгуурласан шинэчлэл хийх ёстой. Шинэчлэлийг хэнд зориулж хийж байгаа, юуг нь өөрчлөх ёстой нь чухал гэдгээ бодох ёстой. Харамсалтай нь шинэчлэх зарчим нь тодорхой биш байгаа учраас маргаан их гарч байгаа юм байна. Өнөөдөр дэлхий дахинаа боловсролын хямралыг хүлээн зөвшөөрч мэдлэгийн нийгэмд шаардлагатай хүнийг бэлтгэх тухай ярьж байна. Монгол залуучууд чадвартай, авьяастай. Сургуулиуд тэрхүү авьяас чадварыг хөгжүүлэх мэдлэгийн орчин болж хувирах ёстой.

й

МУИС-ийн бүрэлдэхүүнд байсан олон сургуулийг хооронд нь нэгтгэж, мэргэжлийн ангиудыг нийлүүлсэн, багш нарын саналыг аваагүй  гэх мэт олон асуудлыг ярьж байна. Багш, хамт олны олонхи нь удирдлагаа хүлээн зөвшөөрөхгүй, шинэчлэлийг энэ хүн хийж чадахгүй гэж үзээд өөрчлөх хүсэлтээ Боловсролын сайддаа тавьсан юм байна. Бид БШУ-ы сайдад хандаж, тус сургуулийн хамт олны дэмжлэгийг хүлээж чадахгүй байгаа удирдлагын томилгооны асуудлыг эргэн харах, ирэх хичээлийн шинэ жилээс өмнө асуудлыг цэгцлэх талаар санал солилцоно” гэж хэллээ. Мөн МУИС-ийн ректорыг томилохдоо нээлттэй сонгон шалгаруулалтын ардчилсан зарчмаар сонгууль явуулахыг санал болгох тухайгаа ч хэлсэн юм.

й

Ч.Хүрэлбаатар гишүүн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар тус сургуульд үүсээд буй асуудлыг багш, оюутнуудын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэх боломжтойг онцлов. Тэрээр их сургуульд багшилж байсны хувьд багш нарын эрх ашгийг хамгаалахын төлөө дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хоролмаа:
хахаха.хоролмаа! оюуныг хоролмаа..оюун хорол! еоео.яаж ийм нэр огдог байнаа! солимоор юм.
2014-06-08
muisiin shinechlel:
muisiin shinechleliig zorigtoi hii hedhen chadalgui umnuudaas buu aigaarai
2014-06-08
mergejilten:
tehnikiin ih surguuli dutuu hagas uurchsun bainalee uchir ni ter sanaanaasaa zohioson surguuliud ni heveeree bainalee.yamnii turiin sanga tatan buulgah heregtei.shinjleh uhaanii akademiig uurchilj ner tur huutsuldsun hugshin yuch meddeggui hutsrogdsun hugshi akademchdiig tetgevert ni gargamaar baina
2014-06-08
ахмад профессор:
бүх их сургуулийн ректоруудыг намын шугмаар, сонгуульд оролцсон идэвхиээр нь хуйвалдааны хэлбэрээр тавьсан болохоос жинхэнэ ректор хийж чадах хүмүүсийг тавиагүй шүү дээ. одоо энэ буруу шийдвэрийн үр дүн гарч байгаа энэ. эмшуис иийн реторын буруу удахгүй илрэнэ. хааис ийн проректорууд бүр ч буруу ювм хийсэн. гор нь удахгүй гаргна. харин өөрсдөө ажлаа бүтээгээд л байгаа. төрийн 3 ийн хүмүүс дээд боловсролыг доод боловсрол болгож байгаа г монголын ард тумэн харж л байгаа шүү.
2014-06-08
ulsiin ih deed:
ulsiin ih deed surguuliin dotood zohion baiguulalt uneheer zambaraagui baahan salbar surguuli hereggui oligtoi uurchluuchp
2014-06-08
ulsiin ih deed:
ulsiin ih deed surguuliin dotood zohion baiguulalt uneheer zambaraagui baahan salbar surguuli hereggui oligtoi uurchluuchp
2014-06-08
ih surguuli:
ih surguuliudad ulsaas ih tataas ugdug uuniig bolih heregtei
2014-06-08
zochin:
uurchlult shine shinchlelt hiih geheer eserguutseed darga heveeree baih gesen hedhen hotsrogdson chadal muutai hugiin bagsh nariig huuj yavuul, mash ih hurungu hemneh uurchlult hiih heregtei orosod ochood baahan hicheeliin programm huulj ireed baahan shine mergejliin angi neegeed baisan
2014-06-08
gishuun:
ene oyunkhorol gedeg nuhur uuruu huviin ih surguulitai baij yagaad ulsyn ih surguuliin asuudlyg sonirhood baigaa yum be? ene chini ashig sonirholyn zurchiltei asuudal bishuu? sonirhlyn zurchliin tuhai huuliar oyunhorold iim zuil yarij yavah erh bii yu? naad heden nuhduud ch taarsan yumnuud dandaa l bagtaj shingeh gazargui bolson ul buteh etgeeduud baina.
2014-06-08
ааааа:
ман нь монголын дээд боловсролын толоо анхаарал хандуулах нь эх орны толоо гэсэн нэг ариун уурэг гэдгээ ухамсарлаж байгаад намын нухуд баяртай бн
2014-06-08
иргэн:
сурлага муутай 20 оюутны асуудлаар энэ том сургуулийн шинэчлэлийг харлуулах гэж байна нь харамсартай бас гутамшигтай
2014-06-08
муис-ын шинэчлэлийг дэмжиж байна урагшаа:
хоролмаа авгайтай нөхцдөг нөхдүүд бол өөрсдөө хоцрогдлын туйл болсон нийгмийн хөгжлийн хурдаас хойш татагчид гэж ойлгож болно wahahaha
2014-06-08