БНСУ дахь иргэд Монгол банкны ханшаар НД-ийн бичилтээ хийлгэнэ
Сар бүр өөрчлөгдөж байгаа валютын ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын БНСУ дахь нийгмийн даатгал төлөгчдөд зориулсан шинэчилсэн тушаал гаргажээ.
й
Тодруулбал, БНСУ-д сар бүр 40.000 воны тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдэд 2014 оны... 6 дугаар сарын 1-нээс эхлэн сар бүрийн эхний даваа гаригийн өдрийн Монгол банкны ханшаар тооцон даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийж баталгаажуулахаар болсон байна. Энэ сарын хувьд Монгол банкны 2014.06.02-ны өдрийн БНСУ-ын вонын ханш 1,78-тай байгаа бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл 71,200 төгрөг, цалин 1,017,143 төгрөгөөр бичигдэхээр болсон байна.
ы
Дашрамд дурьдахад, БНСУ дахь Нийгмийн даатгалын алба 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа ба 2013 оны 1 дүгээр сараас БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв болон өргөжин тус улсад ажиллаж амьдарч буй иргэдийн тэтгэврийн даатгал, гэр бүл, хүүхэд, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудалд анхаарал тавин ажиллаж байгаа юм. Тус төв нь Сөүл хотын Жүнггү дүүрэгт байрладаг ба метроны Тундэмүн ёгса Мүнхва буудал буюу Dongdaemun History and Culture Station-ны 4-р гарц, замын эсрэг талд White Horse байрны 9 давхарт байрлаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 02-2278-8030, 02-2278-8034, 02-2269-3883 дугаараас болон www.hamgaalal.com цахим сайтаас авах боломжтой юм байна.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ