Улаанбаатарт 22 хэм дулаан

img

Өнөөдөр зүүн зүгийн нутгаар бороо орж, сэрүүвтэр байхыг малчид ард иргэдэд анхааруулж байна.

ads

Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн ихэнх нутгаар, говийн нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгаар 18-23 хэм, Алтайн өвөр говиор 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

sd

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 хэм дулаан, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ