“МН370” онгоцыг хайх ажиллагааг зогсооно
Өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр 239 зорчигчтай Малайзийн агаарын тээврийн “МН370” онгоц Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрч байхдаа үл мэдэгдэх шалтгаанаар сураггүй болсон юм. Онгоцыг хайх ажиллагаанд дэлхийн 19 орны 2500 гаруй аврагч, 80 гаруй судалгааны төхөөрөмжийг ашигласан ч ямар ч үр дүнд хүрээгүй билээ. Тэгвэл Малайзийн Ерөнхий сайд Нажиб Разак болон Австрийн Ерөнхий сайд Тони Эббот нар Куала Лампур хотод болсон хамтарсан мэдэгдлийнхээ үеэр “МН370” онгоцыг хайх ажиллагааг ирэх наймдугаар сард бүрэн зогсоохоо мэдэгдсэн тухай “Malaysian agency” мэдээллээ.
5
Нажиб Разак ““МН370” онгоцыг олох найдлага үлдсэнгүй. Харамсалтай байна. Ирэх наймдугаар сард онгоцыг хайх ажиллагаагаа бүрэн зогсоох болно. Зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье” гэжээ. Харин Бээжин хотын олон улсын нисэх буудалд байршаад буй хятад зорчигчдын гэр бүл хайх ажиллагааг зогсооно гэдэгт дургүйцлээ илэрхийлж, Засгийн газар болон Ерөнхийлөгч Си Жинпэнтэй уулзахыг хүссэн байна.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ