"Шинэ өргөө" хорооллын хамт олон захиалагчиддаа бэлэг барилаа
Богд уулын хормойд, цэвэр тунгалаг агаарт сүндэрлэж буй “Шинэ өргөө” цогцолбор хорооллын хамт олон өнгөрсөн амралтын өдрөөр захиалагчдаа баярлуулсан нэгэн арга хэмжээг зохион байгууллаа. Урин дулаан цаг ирж бүтээн байгуулалт эхлэж байгаатай холбогдуулан тус хорооллын бүтээн байгуулагч “Ар Ий Си” ХХК-аас 680 айлын II ээлжийн орон сууцны захиалагчдынхаа дунд аз одыг нь мялаасан Супер азтан шалгаруулах үйл ажиллагааг зохиосон юм.
5
Ингээд аз од нь гийсэн “Шинэ өргөө” цогцолбор хорооллын захиалагч Г.Туваансүрэн home teatr хожсон бол, захиалагч Т.Ханддулам тус хороололд баригдах авто зогсоолоос 30 хувийн хөнгөлөлттэйгөөр зогсоол худалдаж авах эрх хожлоо. Харин Супер азтанаар захиалагч Т.Оюунчимэг тодорч, 18 сая төгрөгөөр үнэлэгдэх дулаан авто зогсоолыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авах том бэлгийн эзэн болсон юм.
5
Захиалагчдын урмыг сэргээсэн урин зуны азын сугалааны үеэр “Ар Ий Си” ХХК-ийн төслийн менежер Л.Батхишиг нэрнээсээ л шинэлэг, чанартай бүхний эхлэл болсон цогцолбор хорооллынхоо барилгын ажлын явцыг танилцуулав. Улсын баяр наадмын дараа ашиглалтанд орох I ээлжийн орон сууц 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Шинэ өргөө гэрийнхээ “өрхийг татах” I ээлжийн эзэд орон сууцаа сонгоод дуусч буй тул тус цогцолбор хорооллын хамт олон 2015 оны 1-р улиралд ашиглалтанд орох II ээлжийн захиалгаа хоёр сарын өмнөөс авч эхэлсэн ба энэхүү урамгуулалт захиалганд хамрагдан орон сууц захиалсан захиалагчиддаа зориулсан арга хэмжээг ийнхүү амжилттай зохион байгуулж дууслаа.
5
Төвийн дулааны шунамд холбогдсон, цахилгаан станц болон тээврийн дэд бүтэц хурдацтай хөгжиж буй хэсэгт байрлаж байгаа “Шинэ өргөө” цогцолбор хороолол нь 360 хүүхдийн улсын сургууль цэцэрлэгийн хамт, цэвэр агаарт, хотын шуугианаас хол сүндэрлэж байгаа нь захиалагчдынхаа талархлыг хүлээж байсан юм. Шинэ өргөө цогцолбор хорооллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 8600-0013, 8600-0014, 8901-0015
5
СЭТГЭГДЭЛ БИЧИХ