Залуучуудын хөдөлмөрийн бирж анх удаа гадаадад ажиллах хүч зуучилжээ
Монголын залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн төв биржээс зуучлан БНСУ-ын Чэжү дахь "Шонхор" циркэд ажиллах ажил хайгч залуусыг сонгон шалгаруулалт оруулсан байна. Монгол морьдтой тус циркэд таван залуу тэнцэж, "Шонхор цирк"-ийн удирдлагуудтай хоёр жилийн хөдөлмөрийн гэрээ байгуулсан аж. Азийн аялал жуулчлалын гол бүсийн нэг болох Солонгосын Чэжү арал жуулчдын анхаарлыг татдаг. Тэгвэл Монголын морин циркчид тус циркэд ажилласнаар эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Чежүд сурч боловсрох, ажиллах, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх боломжтой болжээ.
й
Дашрамд дуулгахад, "Шонхор цирк"-д ажиллахаар болсон залуус нь зарын дагуу болон дүүргүүдийн МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээр дамжуулан ажилд зуучлуулсан юм байна.
ый
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ