Сноудан Москвад зургаан жил амьдарна
АНУ-ын экс тагнуулын ажилчин Эдвард Сноудан 2013 оны наймдугаар сарын 7-ноос эхлэн ОХУ-д жилийн хугацаатай түр орогнож эхэлсэн билээ. Орост байх хугацаа нь дуусч буйтай холбоотойгоор Сноудан өнгөрсөн сарын сүүлчээр Бразил улсын Ерөнхийлөгч Дильма Руссефд хандаж орогнох хүсэлт илгээсэн юм.
Оросын “Орт 1” телевиз “Экс тагнуулч Путинтэй удаан ярилцаж, хэлэлцсэний эцэст хамгийн багадаа зургаан жилийн хугацаатай Москвад байхаар болсон” гэж мэдээлсэнийг “www.dailymail.co.uk” онцлов. Харин Цагаан ордноос дээрх мэдээллийг санаатайгаар нийгмийг төөрөгдүүлэхийг оролдсон хуурамч мэдээлэл гэжээ. Мөн “Сноудан Москвад удаан хугацаагаар байна гэх мэдээллийн тусламжтайгаар өөр улс руу оргох төлөвлөгөө боловсруулж байна. Сноудан АНУ-д ирж хэргээ хүлээх нь зөв алхам” гэв.
Путин болон Сноудан энэхүү мэдээллийг батлаагүй гэдгийг Төрийн Думаас сануулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ