Петр Порошенко тангарагаа өргөв

img

Тэрбумтан Петр Порошенко тангарагаа өргөж, Украины хууль ёсны Ерөнхийлөгч боллоо. Тангараг өргөх ёслолд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жое Байдан тэргүүтэй дэлхийн 20 гаруй орны өндөр албан тушаалтнууд оролцож баяр хүргэсэн байна. Порошенкод зориулж агаарын нисэх хүчин тусгай үзүүлбэр үзүүлсэн бол 5 мянга гаруй явган цэрэг оролцсон парад болжээ.

Ерөнхийлөгч Петр Порошенко тангараг өргөснийхөө дараа ард түмэндээ хандаж “Шинэ Украин, дийлдэшгүй Украин болгохоо амлаж байна. Бид АНУ-ын тусламжтайгаар хүчирхэг болно” гэж хэлжээ.

Ёслолын ажиллагаанд 20 мянга гаруй хүн оролцсон аж. Аюулгүй байдлыг хангаж 3 мянга гаруй цагдаа, хүчнийхэн  ажилласан  тухай “Ukraine agency” мэдээллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тангараг өргөх ёслолд оролцоогүй ч “Порошенко чи шүү” хэмээн жиргэсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ