Ш.Түвдэндоржийг сайдаар томилуулах саналыг маргааш хэлэлцэнэ

img

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг томилуулах саналыг маргааш болох УИХ-ын Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар  хэлэлцэхээр болжээ.

6

Уг саналыг өнгөрсөн баасан гаригт Засгийн газрын тэргүүн Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өнгөрсөн өргөн мэдүүлсэн. Харин Ш.Түвдэндоржийг томилох эсэх асуудалд сөрөг хүчин болон “Шударга ёс” бүлгийн гишүүд эсрэг байр суурьтай байгаа. Давхар дээлийг тайлуулах хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга давхар дээлээ тайлах үүднээс Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаасаа огцрох хүсэлт гарган суудлаа өгсөн. Тиймээс дахин УИХ-ын гишүүнийг сайд болгох нь буруу гэж намын бүлгүүд үзэж байгаа юм.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ