Лас Вегаст хоёр цагдааг хөнөөжээ
АНУ-ын Лас Вегас хотод үйл ажиллагаагаа явуулдаг “Cici Pizza” гэх кафед буу барьсан эрэгтэй, эмэгтэй хоёр орж иржээ. Тэд тэнд байсан цагдаагийн хоёр ажилтныг буудаж хороосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэмт этгээдүүд хоёр цагдааг буудсаныхаа дараа “Walmart” дэлгүүрт орж, худалдагч 27 настай Жонн гэх залууг буудаж хөнөөгөөд өөрсдөө амиа хорлоцгоосон байна.
.
Цагдаагийнхан тэдний халдлага үйлдэх болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж, халдлага гарсан хоёр газрыг битүүмжилжээ. Гэрчүүдийн хэлсэнээр гэмт этгээдүүд “Энэ бол хувьсал” хэмээн хашгирч байсан гэнэ. Невада мужийн захирагч Брайан Сандовал амиа алдсан цагдаа 42 настай Алин Бек, 32 настай Игорь Солдо нарын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, нөхөн төлбөр өгөхөө амласан байна.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ