Хилийн бүс нутгийг хамгаалах нь

img

Монгол-ОХУ-ын хил дагуух бүс нутгийг ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудал" сэдэв уулзалт Эдийн засгийн хөгжлийн яамны хурлын танхимд болж байна. Уулзалтын эхэнд "Монгол орны ойн нөөц, баялгийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийн зарим асуудлууд" сэдвээр БОНХЯ-ны мэргэжилтэн Ц.Чулуунбаатар илтгэл тавьж байна. Мөн энэ үеэр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймрийг унтраахад хамтран ажиллах, гарч буй бэрхшээл, хамтын ажиллагааны талаар илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнөх юм байна.

ө

Харин маргааш "Монгол-ОХУ-ын ойн салбарын хамтын ажиллагаа" сэдэв уулзалт “Кемпинский” зочид буудлын Хөвсгөл танхимд болно. Энэ уулзалтаар ойн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчны яам, ОХУ-ын Ойн аж ахуйн алба хоорондын 1995 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн хэлэлцээрийг Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам хоорондын хэлэлцээр болгон шинэчлэн байгуулах тухай яригдах аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ