Хилчдийн хээрийн үзүүлэх сургууль боллоо

img

Хил хамгаалах байгууллагын Баянчандмань дахь тусгай бэлтгэлийн цогцолборт хилчдийн хээрийн үзүүлэх сургуулийг зохион байгуулжээ. Уг үзүүлэх сургуулийг УИХ, Засгийн газрын 30 орчим гишүүн үзэж сонирхсон байна. Сургуультай морьд, нохойн тоглолт, тусгай хүчнийхний үзүүлбэрүүд уламжлал болон явагдав. Энэ жилийн үзүүлэх сургуулийн үеэр дэлгэгдсэн сонирхолтой баримт нь хилээр хууль бусаар гаргахыг завдсан эд зүйлс байв. Сүүлийн таван сарын байдлаар хилээр хууль бусаар гаргахыг завдсан 100 гаруй эд зүйлсийг дэлгэж тавьсан нь анхны удаагийн тохиолдол аж.

ө

Мөн энэ үеэр жилд хоёр удаа хөдөөгийнхөө анги, отрядын дарга нарыг цуглуулж номын дуу сонсгон, давхар тэднийхээ онолын мэдлэг, бие бялдрын байдлыг шалгадаг уламжлалт арга хэмжээ явагдсан байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ