Орон сууцныхны усны үнэ нэмэгджээ
Улаанбаатарчууд хэтэрхий бага үнээр ус хэрэглэдгээс усны байгууллагууд алдагдалд орж, хэдэн тэрбумын өрөнд ороод байгаа тухай яригддаг. Энэ байдлаас гарах арга зам нь усны үнийг нэмэх хэмээн ярьж, Засгийн газарт ч энэ байдлаа танилцуулж байсан. Тэгвэл хэрэглээний усны үнэ нэмэгдсэн мэдээ байна. УСУГ болон ШӨХТГ-ын шийдвэрийн дагуу усны үнэ нэмэгдсэн гэнэ. Гэр хорооллын айлууд нэг литр усыг нэг төгрөгөөр, орон сууцнынхан 32 мөнгөөр худалдан авдаг. Харин энэ удаа орон сууцныхны хэрэглээний усны үнэ нэмэгдэж, нэг литр нь 55 мөнгө болжээ. Гэр хорооллынхон хуучин үнээрээ усаа авах юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ