Рафаэл Надаль “Ролан Гаррос”-ын хаан гэдгээ дахин нотоллоо

img

Францын нээлттэй тэмцээн буюу Их дуулгын дөрвөн цуврал тэмцээний нэг “Ролан Гаррос”-т испани залуу Рафаэл Надаль 9 дэх удаагаа түрүүллээ. Тэрбээр аваргын төлөө Сербийн Новак Жоковичтой дөрвөн үе тоглож, 3:6, 7:5, 6:2, 6:4-өөр ялалт байгуулсан юм. Надаль Жоковичтой сүүлд дөрвөн удаа тааран тоглохдоо хожигдсон ч гэсэн “Ролан Гаррос”-ын хатуу хучилттай талбайд түүнээс илүү теннисчин байхгүй гэдгийг дахин нотолж чадсан нь энэ юм.

6

Надаль сүүлийн таван жил дараалан “Ролан Гаррос”-т аварга болсны зэрэгцээ Их дуулгын цувралд 14 дэхээ түрүүлснээр түүхэн дээд амжилтын жагсаалтын хоёрт Пит Сампрастай зэрэгцэв. Одоо түүний өмнө Их дуулгын цувралд 17 удаа түрүүлсэн Рожер Федерерийн амжилт байна.

5

“Ролан Гаррос”-ын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын теннисчин Мария Шарапова түрүүлсэн. Тэрбээр аваргын төлөөх тоглолтод Румыний Симона Халепыг хожиж, Францын нээлттэй тэмцээнд хоёр дахиа түрүүллээ.

6

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ