Модоо хайрлацгаая

img

Непал улсын Боловсрол болон Байгаль орчны яам хамтарч “World Environment Day” буюу “Дэлхийн хүрээлэн буй орчны өдөр”-т зориулж сонирхолтой арга хэмжээ зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээнд 936 сурагч оролцож, багаасаа байгаль орчноо хайрлах, тэднийг хамгаалахыг үүднээс модтой 20-30 минутын турш ярилцаж, модны амьдралтай танилцсан байна.

Тус улсын тулгамдаж буй гол асуудал бол модны хулгай юм. Засгийн газраас модны хулгайчидтай байнга тэмцдэг ч тодорхой үр дүнд хүрдэггүй билээ. Тиймээс 7-15 настай хүүхдүүдийн ухамсарыг дээшлүүлэх “Модоо хайрлацгаая” аянг энэ жилээс эхлэн уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

6

Фото: (PRAKASH MATHEMA - AFP/Getty Images)

“World Environment Day” арга хэмжээний үеэр Непал улсын 936 сурагч модны амьдралтай танилцав.

6

Фото: (PRAKASH MATHEMA - AFP/Getty Images)

Би модыг хэзээ ч тайрахгүй. Мод бидэн шиг уйлдаг гэдгийг мэдлээ.

6

Фото:(PRAKASH MATHEMA - AFP/Getty Images)

Модны хулгайчдын 99 хувь нь эрчүүд байдаг. Би тэдэнд гомдож байна.

6

Фото: (PRAKASH MATHEMA - AFP/Getty Images)

Модоо хайралцгаая.

6

Фото: (PRAKASH MATHEMA - AFP/Getty Images)

Мод зүрхтэй бас чихтэй. Тэд бидний ярьсныг үргэлж сонсдог.

7

Фото:(PRAKASH MATHEMA - AFP/Getty Images)

Нөхөрлөл.

7

Фото: (PRAKASH MATHEMA - AFP/Getty Images)

Дэлхийн шинэ рекорд. Тус улсын 936 сурагч нэг дор 936 модыг 50 минутын турш тэвэрч дэлхийн шинэ рекорд тогтоожээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ