Месси Барселонад биш Аргентинд илүү жаргалтай
1978 оны Дэлхийн аварга Аргентины шигшээ багийн тоглогч Осси Ардилес энэ удаагийн тэмцээнээр элэг нэгтнүүдээ аварга болох өндөр магадлалтай гэж мэдэгджээ. Үүнээс гадна Лионель Месси Аргентиныхаа шигшээ багт тоглож буйдаа илүү жаргалтай болсон гэж хэлсэн байна.
.
“Манай шигшээ олон сайн хөлбөмбөгчтэй. Манайд дэлхийн шилдэг хөлбөмбөгч Месси байна. Тиймээс би Дэлхийн аварга болж чадна гэж найдаж суугаа. Мэдээж, Месси анхаарлын төвд яваа. 2010 оны Дэлхийн аваргын дараагаар Месси “Барселона”-д маш сайн тоглосон. Харин шигшээдээ сайн тоглоогүй. Харин энэ удаад байдал яг эсрэгээрээ. Тэр “Барселона”-д тааруухан улирлыг өнгөрүүлж, Дэлхийн аваргын урьдчилсан хэсгийн тоглолтуудад Аргентиныхаа төлөө гялалзтал тоглож, олон гоол оруулсан. Дасгалжуулагч түүнд чөлөөтэй тоглох боломж олгосноор шигшээдээ өөрийгөө бүрэн харуулж эхэлсэн. Одоо тэр Барселонад биш харин Аргентиндаа илүү жаргалтай харагдаж байна” гэж Ардилес хэлжээ.
.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ