Бидэнд мөнгө хэрэгтэй байна
Бразилийн нийслэл Рео де Женейро хотод 200 гаруй иргэн “Бидэн мөнгө хэрэгтэй байна” гэх уриатай эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Гуравхан хоногийн дараа эхлэх ДАШТ-д хэтэрхий их мөнгө үрж буй Засгийн газраа эсэргүүцэж, тэмцээн явагдах хэд хэдэн цэнгэлдэхийн өмнө байрлах гудамж талбайд шохой болон будгаар “Бидэнд мөнгө хэрэгтэй байна”, “Түрүүвчинд доллар хэрэгтэй байна”, “Гэдсэнд хоол хэрэгтэй байна”, “Бид өлсч байна” гэж бичиж Бразил, FIFA-ийн далбааг шатаажээ.
Цагдаагийнхан зам дээр зурсан зургуудыг арилгахын тулд, иргэдийг даралттай усаар тараасан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ