Багш, сурагчдыг сүрдүүлсэн захирлыг ажлаас нь халжээ
Нийслэлийн 116 дугаар сургуулийн захирал С.Энхтуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Шалтгаан нь тэрээр эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр хандив авсан, эрх мэдлээ хэтрүүлэн байгууллагын санхүүд орох ёстой төсвийн мөнгийг хувьдаа ашиглаж завшсан, багш ажилчид, сурагчдыг айлган сүрдүүлэх, элдэв хэл үгээр доромжлох, ялгаварлан гадуурхах, зэргээр удирдах албан тушаалтны хувьд ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргасан нь тогтоогдсон байна. Тиймээс хууль хяналтын байгууллага болон Хүний эрхийн Үндэсний комиссоос нийслэлийн Боловсролын газарт С.Энхтуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал дүгнэлт ирүүлсэн байна. Энэ дагуу нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа захирамж гаргаж, С.Энхтуяаг ажлаас нь чөлөөлжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ