Мистер Бен найз бүсгүйгээ танилцуулав
Британийн инээдмийн нэрт жүжигчин 59 настай Роуэн Аткинсон буюу Мистер Бен найз бүсгүй 31 настай жүжигчин Лоус Фордоо фэнүүддээ танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр “Twitter”-тээ “Нуухаас залхаж байна. Танилц миний найз бүсгүй. Хоёр дахь дурлал Лоус Форд” гэж жиргэжээ.
Хосууд Лондон хотод байрлах 12 өрөөтэй хауст амьдарч байгаа аж. Лоус Форд 2008 онд дэлгэцнээ гарсан “Mr.Bean”-ий шинэ ангид Раняа гэх худалдагч бүсгүйн дүр бүтээж байжээ.
Мистер Бен өнгөрсөн оны сүүлээр 26 жилийн турш хамт амьдарсан эхнэр Санэтра Сэстригээс гэрлэлтээ цуцлуулсан билээ. Тэд 20 настай Бэнжамин, 19 настай Лили гэх хоёр хүүхэдтэй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ