Орланда Блумд такси олдсонгүй
Өнгөрсөн ням гаригт Нью Йорк хотноо зохион байгууллагдсан “Tony Awards”-д оролцох ёстой байсан холливуудын нэрт жүжигчин Орланда Блумд такси баригдаагүй учир, наадамд оролцоогүй тухай “TMZ” сайт мэдээллээ.
Тэрбээр “Tony Awards” эхлэхээс 30 минутын өмнөхөн гэрээсээ гүйн гарч, такси барих гэж оролдсон ч харамсалтай нь бүтээгүй аж. Блум 20 минут хэртэй такси зогсохыг хүлээсэн ч ирээгүй учир зохион байгууллагч нарт оролцож чадахгүйгээ утсаар мэдэгдсэн байна.
“Tony Awards”-ийн хөтлөгч жүжигчин Хью Жекман Орланда Блумд хүндэтгэх шалтгаантай учир өнөөдрийн наадамд оролцож чадсангүй хэмээн цугларсан олонд мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ