“Төр үүргээ биелүүлээгүйгээс хорих ангид хүн нас барсан”
Өнгөрөгч онд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйл зааснаар 1984 хүнийг сэжигтэн, 16521 хүнийг яллагдагчаар татаж, нийт 3610 хүнийг цагдан хорьж, 267 хүнд цагдан хорих зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Нийт зөвшөөрөл олгосон хүнээс 132 хүн буюу 3.6 хувь нь насанд хүрээгүй, 151 буюу 4.2 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.
Тэгвэл өнөөдөр “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь цагдан хорих арга хэмжээ ба хүний эрх, тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зохион байгууллаа.
6
Хэлэлцүүлэгт ХЗЯ, ШЕЗ, ЦЕГ, АТГ, УЕПГ, нийслэлийн Цагдаагийн газар, Хуульчдын холбоо, Дүүргийн эрүүгийн хэргийн I, II шүүхийн шүүгч нарын төлөөлөл оролцлоо. Тэд хорих ангид хоригдож байгаа сэжигтэн болон ялтаны эрх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн. Мөн хүний эрх, эрх чөлөөнд халдаж буй аливаа ажиллагаа хангалттай үндэслэлд тулгуурлаж, хууль, шударга ёсонд нийцсэн байхыг хэлэлцүүлгээр өрнүүлж, 11 заалттай зөвлөмжийн төсөл гаргасан юм.
6
Уг төсөлд шүүх эрх мэдлийн байгууллага, шүүгч, прокурор, өмгөөлөгч, Улсын дээд шүүхийн шүүгч, УЕПГ зэрэг хууль сахиулах үйл ажиллагааны субьектуудад цагдан хоригдогчдыг эрхийг хамгаалах тухай зөвлөж, санал болгосон байна. Хэлэлцүүлэгт оролцогчид зөвлөмжийн төсөлтэй холбоотойгооор өөрийн байр суурь, санал бодлоо илэрхийлсэн. Тэдгээрээс тоймлон хүргэж байна.
6
С.Олзод: Мэтгэлцэх зарчим явахгүй байгаа гэдгийг үгүйсгэж байна
7
Зөвлөмжийн хоёрдахь хэсэгт “Шүүх цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгт хэрэглэхгүй байх, энэ арга хэмжээг авах, сунгах хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүх прокурор, өмгөөлөгчийн тайлбар, хүсэлтийг сонсох, мэтгэлцэх нөхцлөөр хангах...” гэж заасан байсан. Харин Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн С.Олзод “Бид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58, 68 дугаар зүйл болон Улсын дээд шүүхийн Ерөний шүүгч, Ерөнхий прокурорын хамтарсан захирамж, тушаалыг барьж ажиллаж байгаа. Өмгөөлөгчийн мэтгэлцэх зарчмыг хангахгүй байна гэж хэллээ. Хэрэв өмгөөлөгч өөрөө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.3, 69.10-т заасанчлан шүүхэд хүсэлтээ гаргахгүй бол шүүх мэтгэлцэх зарчим хангана гэдгийг авч хэлэлцэхгүй байгаа. Учир нь нэг шүүгч өдөрт заавал 2-3 шүүх хуралд оролцож байна. Баривчилснаас эхлээд сэжигтнийг цагдан хорьсон, яллагдагчийг цагдан хорьсон хугацааг сунгах асуудал дандаа хурлаар орж байгаа гэдгийг бүх өмгөөлөгч мэдэж байгаа. Би өнөөдөр “Ганц худаг”-т очиж хүртэл шүүх хурлаа хийж байна. Тиймээс мэтгэлцэх зарчим явахгүй байна гэдгийг үгүйсгэж байна” гэж ярилаа.
6
Сэжигтний буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад мэдээлэл өгөхгүй
6
Аливаа нэг хэргийг шалгаж байгаа байгууллагынхан хэвлэлийн бага хурал зарлаж, тухайн хэрэг, сэжигтний талаар мэдээлэл хийдэг. Үүний дараа сэжигтний өмгөөлөгч “миний үйлчлүүлэг буруугүй” хэмээн хэвлэлийн бага хурал зарлах тохиолдлууд бий. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид болон олон нийтэд ч мөн хэргийн тухай, сэжигтний талаарх мэдээлэл сонин байдаг. Тэгвэл энэ үйлдлийг болиулах тухай заалт зөвлөмжийн төслийн тавдугаарт оржээ. Сэжигтний гэм буруутай нь тогтоогдоогүй байхад олон нийтэд мэдээлэх, хэвлэлийн бага хурал хийх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг зөрчих, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх үр дагавартай учраас ийм үйлдэл хийхгүй байхыг тусгасан байна. Энэ саналыг өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчдын ихэнх нь дэмжсэн. Энэ зөвлөмжийн төсөл батлагдахад хүрвэл хамгийн түрүүнд дэмжигдэх нь ажиглагдав.
6
Ж.Энхчулуун: Монголын төр иргэн бүрээ амьд явуулах үүрэгтэй
6
“Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа дахь цагдан хорих арга хэмжээ ба хүний эрх, тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож буй өмгөөлөгч Ж.Энхчулууны байр суурийг сонслоо. “Ер нь эрүүдэн шүүх ажиллагааны мөн чанарыг ямар өнцгөөс нь яаж тодорхойлох, энэ ажиллагаа нь хүний эрхийг яаж хөндөж байна вэ гэдэг бол өөр асуудал. Үүнийг мэргэжлийн түвшинд маш их судалгаа хийснийхээ үндсэн дээр хэрхэн улам төгөлдөржүүлэхийн тулд бодлого гаргагчдын түвшинд хандах хэрэгтэй. Саяхан цагдан хорих 461 дүгээр ангид хүн нас барлаа. Үүнийг янз, янзын л байдлаар ярьж байна. Гэхдээ энэ бол манай хуулийн байгууллагынханы үйл ажиллагаа ямар хэмжээнд очиж вэ гэдгийг л харууллаа. Монголын төр иргэн бүрээ амьд явуулах, эрхийг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж чадахгүй байгааг нь л харуулсан явдал болсон. Тэгэхээр хуулийг хэрэглэдэг, хэрэгжүүлдэг эдгээр субьект өөрсдийнхөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх асуудлаар бодитой алхам хийх зайлшгүй шаардлагатай болоод байгааг харуулж байна. Үүний эхлэл энэ хэлэлцүүлэг байх” гэв.
6
Б.Батаа: ЭБШХ-нд сэжигтнийг цагдан хорих үндэслэл байдаггүй
7
Цагдан хорих ангид хоригдож байгаа хүмүүс Хүний эрхийн үндэсний комисст хандан гомдол гаргадаг. Тэдний гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг, ямар зөвлөмж, гарц гаргалгаа өгдөг талаар ХЭҮК-ын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батаагаас тодрууллаа.
6
-Танай байгууллагад ирж буй гомдлын хэдэн хувь нь цагдан хорихоос ирж байна. Тэдгээрийн гомдлыг шийдвэрлэх боломж хомс байдаг гэж ярьдаг?
-Манайд өнгөрөгч онд нийт 699 гомдол ирсний 60 орчим хувь цагдан хорих байр хорих ангиас ирсэн. Энэ бол өндөр үзүүлэлт. Эдгээрийг аваад үзэхээр таслан сэргийлэх арга хэмжээ авч батлан даалтад гаргаж өгөөч, хилс хэрэгт холбогчихдлоо, эрүүл мэндийн байдал хүнд эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэсэн гурван үндсэн асуудал байгаа юм. Тухайн хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ч эрүүл мэндээ хамгаалуулах эрх нь нээлттэй байх ёстой. Тиймээс бид гомдлыг хүлээн авч, хорих байранд нь очиж ажилладаг. Шийдвэрийн хувьд холбогдох байгууллагад нь зөвлөмж шаардлага хүргүүлдэг, шаардлагатай бол УИХ-д өргөн барьдаг илтгэлдээ оруулдаг. Энэ онд бид өргөн барьсан илтгэлдээ эрүү шүүлтээс ангид байх эрхийн хүрээнд бүлэг сэдэв оруулсан. Хоригдогчийн эрүүл мэндээ хамгаалуулах, цагдан хорих байр шилжүүлэх зэрэг эрхийн асуудлуудыг тусгасан.
6
-Ирсэн гомдлуудыг шийдвэрлэх эрх хязгаарлагдмал гэлээ. Шийдвэрлэх нэг гарц нь олон нийтэд ил болгох байх л даа?
-Ерөнхийдөө хүний эрхийн үндэсний байгууллага нь Төрөөс хараат бусаар бие даасан байдалтай ажилладаг. Мөн нээлттэй ажиллаж, ирсэн гомдлуудыг мэдээлж, шаардлагатай бол зөвлөмж шаардлага хүргүүлдэг. Чиний хэлсэн нийтэд мэдээлэх гэдэг бол хамгийн том зүйл. Олон нийтэд ил болгож нийтэд мэдээлснээрээ төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд асуудал гаргаж тавьдаг.
6
-Та түрүүн эрүүгийн байцаан шийтгэх хуулинд сэжигтнийг цагдан хорих үндэслэл байхгүй гэж ярьсан?
-Тийм. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч хорьж, цагдаж эрх чөлөөг нь хязгаарлаж болохгүй гээд Монгол Улсын Үндсэн хуулийн заалт болон Олон улсын зарчим байна. Гэтэл манай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1-т хорьж, цагдах үндэслэл байхгүй. Зөвхөн хэн, хэнийг хорих, ямар зорилгоор хорих нь байдаг. Тухайлбал, сэжигтэн шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх зорилгоор цагдан хорино гэсэн байдаг. Зорилго нь субъектив өөрөөр хэлбэл таамаглалын шинжтэй. Дотоод итгэл, хатуухан хэлбэл дур зоргоороо хэн нэгнийг хорих боломж нээлттэй байгаад байна. Өнөөдрйин Эрүүгийн байцаан шийтгэх хууль нь боломжийг хуулийн байгууллагад маш өргөн хүрээтэй олгочихсон үүнээс болоод 461-т хоригдох хүмүүсийн тоо 800-аас буухгүй байна. Мөн хуулинд энэ үндэслэл бүрдвэл сэжигтэнг нэн даруй суллана гэсэн заалт байхгүй. Тэр үндэслэлүүдийг хуульчилж, суллах үүргийг хуулийн байгууллагад өгөх ёстой. Тэгэхгүй бол сэжигтэнг хэргийг шийдвэрлэж дуустал нь хорьдог хандлага түгээмэл байна.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ