МАХН-ын дарга ирэх сард ирэх гэнэ

img

Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг уламжлалтай ч өнөөдөр "Шударга ёс" эвслийн бүлэг хуралдсангүй. "Шударга ёс" эвслийн бүлэг хуралддаг В танхимд МАХН-ын Гүйцэтгэх товчоо цаг үеийн болон нийгэм, эдийн засгийн асуудлаар хуралдаж байна. Уг хуралд МАХН-ын удирдлагууд, нийслэлийн болон орон нутаг хариуцсан намын удирдах албаны гишүүд оролцож байгаа юм

1

Тус намынхан энэ удаагийн хурлаар олон чухал асуудал хэлэлцэж байгаа ба ирэх сард ирэх намын даргынхаа талаар ч ярьж байгаа аж. Эх сурвалжийн хэлснээр тус намын дарга ирэх долдугаар сард эх орондоо ирнэ хэмээн  мэдээлж байгаа ч яг хэдний өдөр ирэхийг хэлэх боломжгүй гэнэ.

Харин "Шударга ёс" эвслийн бүлэг маргааш хуралдаж, энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэх юм байна.

1

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ