Кэмерон Диаз найз залуутай болжээ
Жүжигчин 41 настай Кэмерон Диаз “Ellen show”-нд оролцох үеэрээ найз залуутай болсноо фэнүүддээ дуулгажээ. Тэрбээр 37 настай Бенжи гэх залуутай үерхээд, өчигдөр 100 хоногийн баяраа тэмдэглэсэн гэв.
Диаз “Үнэхээр жаргалтай байна. Ямар ч олон жил найз залуугүй байв аа. Бараг 7-8 жил ганц бие явлаа. Хангалттай удлаа шүү дээ. Бундан хэлбэртэй зүрхэнд минь давхар цохилт өгсөн Бенжи чамдаа баярлалаа” гэж хэлжээ.
Хосууд 100 хоногийн баяртаа зориулж Нью-Йорк хотод “Хайрын баяр” гэх үдэшлэг зохион байгуулсан тухай гэрчүүд мэдээлжээ.
Тэд үдэшлэгээ дуусгасаны дараа Лос-Анжелес хотод байрлах жүжигчин бүсгүйн гэр рүү явцгаасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ