Эхнэрээсээ намхан байна гэдэг ичмээр

img

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидманы нөхөр дуучин, хөгжимчин Кейт Урбан “hollywoodlife.com” сайтад өнгөрсөн амралтын өдөр ярилцлага өгчээ.

Урбан  ярилцлагынхаа үеэр эхнэрээсээ намхан байдагтаа сэтгэл дундуур байдгаа хэлсэн байна.

Тэрбээр “Эхнэрээсээ намхан байна гэдэг ичмээр. Миний эхнэр үнэхээр сайхан бүсгүй. Заримдаа надад хэцүү байдаг. Үдэшлэг, кино наадамд хамт явах үеэр Николь хамгийн намхан өсгийтэй гутлыг өмсөөд “Хоёулаа чацуу боллоо” гэж хэлдэг. Тэр үед надад муухай, онцгүй санагддаг” хэмээжээ.

Николь өмнөх нөхөр Том Крузээс 12 см-ээр өндөр байсан билээ. Тэд хуримаа цуцлуулсаны дараа жүжигчин бүсгүй хэвлэлийнхэнд “Өндөр өсгийт ямар сайхан юм бэ” гэж хэлж байжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ