Кардашиан муу гэрийн эзэгтэйгээр тодров

img

Реппер Канье Уэст өчигдөр 37 нас хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв.

Хурим хийснээс хойших анхны төрсөн өдрийг Ким гайхалтай тэмдэглэж өгөх байх гэсэн хүлээлт хэвлэлийнхний дунд байсан юм. Харамсалтай нь Ким нөхөртөө зориулж хийлгэсэн бялуу хамгийн муу үнэлгээг авч, муу гэрийн эзэгтэйгээр тодорчээ.

Төрсөн өдрийн бялуу дан ганц шаргал өнгөтэйгээс гадна дээрээ “Yeezus” гэж бичсэн байжээ. Энэ үг нь Канье Уэстийн ирэх сараас худалдаанд гарах цомгийн нэр аж.

Түүнчлэн Ким Кардашиан нөхөртөө зориулан өөрийн цахим хуудаснаа “Хайртай нөхөр болон миний хамгийн сайн найз, миний бүх зүйл чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Чи миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Баярлалаа” гэж бичсэн бол Кейни “Баярлалаа хөөрхөн эхнэртээ. Торт таалагдлаа. Бусад хүмүүс юу гэх нь надад хамаагүй” гэж жиргэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ