МАХН-ын удирдах ажилтнууд хуралдаж байна

img

МАХН-ын Удирдах ажилтнуудын зөвлөлгөөн үргэлжилж байна. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын хорооны удирдах ажилтнууд оролцож буй тус зөвлөлгөөн хоёр хэсгээс байгаа аж. Төрийн ордны В танхимд МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, аймаг, дүүргийн намын хорооны дарга нар хаалттай хуралдаж байна. Тэд энэ үеэр УИХ, Засгийн газарын үйл ажиллагаа, Шударга ёс эвслийн бүлгийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байгаа юм. Мөн намынхаа баримталж буй бодлого, бусад улс төрийн хүчинтэй хэрхэн хамтарч ажиллах талаарх нэгдсэн ойлголтод хүрэхээр зорьж байгаа аж.

й

Хаалттай болж буй уг зөвлөлгөөний хүрээнд аймаг орон нутаг, дүүргүүдийн бүх дарга, удирдах албан тушаалтнуудаа нэг дор цуглуулсан тул намын дотоод амьдрал болон мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, санхүүжилт, Засгийн газрын гишүүдийн хэрхэн ажиллаж байгаа талаар  зөвлөлдөж байгаа юм байна. Удирдах ажилтнуудыг хуралдаж байх үеэр намын гишүүд МАХН-ын төв байранд сургалтад хамрагдаж байна. Сургалтад Удирдлагын академийн дэд профессор, доктор П.Алтанцэцэг, МУ-ын гавьяат хуульч Ц.Шаравдорж зэрэг хүмүүс оролцож лекц уншсан байна. Уг зөвлөлгөөн маргааш үргэлжлэх бөгөөд аймгуудын намын хорооны үйл ажиллагаа, тэдний хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл сонсч хэрхэн сайжруулж, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх талаар ярилцах ажээ.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ