О.Гүндэгмаа Дэлхийн цомоос алтан медаль хүртлээ
Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, МУГТ О.Гүндэгмаа Германы Мюнхен хотноо болж буй буудлагын Дэлхийн цомын тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд түрүүлж, аваргын алтан медалийг хүртжээ. Тэрбээр аваргын төлөө нутаг нэгтэн Д.Мөнхбаяртай өрсөлдөж, 8:0 харьцаатайгаар ялж, алтан медалийн эзэн болсон байна. Энэ нь түүний Дэлхийн цомоос авч буй долоо дахь алтан медаль аж.
а
О.Гүндэгмаа Монголын буудлага спортын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд түрүүлж, ДАШТ-ий эрхээ аваад байгаа. ДАШТ ирэх есдүгээр сарын 6-20-ны өдрүүдэд Испанийн Гренадад болно. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг ДАШТ нь ирэх олимпийн эрх олгодог юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ