Ш.Түвдэндоржийг томилох, Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

img

Өнөөдөр УИХ дахь Байнгын хороод хуралдана. Нийт таван байнгын хороо хуралдах бөгөөд энэ үеэр дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Энэ дунд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг ҮХХА-н сайдаар томилох эсэхийг хэлэлцэнэ. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм.

ө

1. Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

а

Хэлэлцэх асуудал:

ө

Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал

ө

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.4.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр, анхны хэлэлцүүлэг/.

ө

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

ө

Хэлэлцэх асуудал:

ө

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

ө

“Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Цайдам нуур, Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулах тухай, хэлэлцэх эсэх/;

ө

“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

ө

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал.

ө

3.Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

ө

Хэлэлцэх асуудал:

ө

Монгол хэлний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, А.Бакей, Г.Батхүү, Л.Гантөмөр, Н.Энхболд нар 2014.5.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

ө

4. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

ө

Хэлэлцэх асуудал:

ө

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн 2014.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, далай аварга цолыг хасах тухай, анхны хэлэлцүүлэг/.

ө

5. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан хамтарсан хуралдааны дараа “Б” танхимд үргэлжилнэ:

ө

Хэлэлцэх асуудал:

ө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайлан сонсох;

ө

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ