Н.Номтойбаяр МАН-ын бүлгийн дэд дарга болжээ
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, бүлгийн дэд даргад Н.Номтойбаярыг нэр дэвшүүлээд байсан. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, энэ саналыг баталгаажуулсан байна. Ингэснээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр МАН-ын бүлгийн дэд даргын албыг хашихаар боллоо.
ө
УИХ дахь МАН-ын бүлэг хоёр дэд даргатайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тус бүлгийн дэд даргаар С.Бямбацогт, Д.Оюунхорол нар ажиллаж байсан бөгөөд С.Бямбацогт бүлгийн дарга болсноос хойш бүлгийн дэд даргын суудал эзэнгүй байсан юм. Харин одоо уг суудал Н.Номтойбаяр суухаар болов.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ