Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

МҮХАҮТ-д

09:00 цагт МҮХАҮТ-аас ахмад экспертүүдтэй санал солилцох, зөвлөмж гаргах зорилгоор “Монголын ахмад экспертүүдийн зөвлөгөөн” –ийг зохион байгуулна.

6

Улаанбаатар зочид буудлын "Хархорин" танхимд

09:30 цагт “Монгол ажилтны сэтгэл зүйн онцлог" сэдэвт семинар болох гэж байна. Монголын шилдэг бизнес, банк санхүүгийн байгууллагууд уул уурхай, үйлдвэрийн хүний нөөцийн захирал болоод менежерүүд цугларч Монгол хүний бүтээмж, сэтгэл зүйн онцлогт суурилсан хөгжлийн бодлогын талаар санал бодлогоо солилцох тул сэтгүүлчид та бүхнийг урьж байна.

6

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт

09:00-12:00 цагт Монголын Урлагийн Зөвлөл АНУ-ын “Hospital Art” Сантай хамтран урлагаар дамжуулан хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн сэтгэл санаа, хүсэл эрмэлзэл, өөртөө итгэх итгэлийг дэмжих, олон улсад өргөн дэлгэрсэн “art therapy” буюу “урлагаар анагаахуй” эмчилгээний арга хэлбэрийг нэвтрүүлэхээр “Өнгөт өдөр” сайн дурын сургалтыг зохион байгуулна.

6

Монгол Үндэсний Олимпийн хорооны хурлын танхимд    

09:00-17:00 цагт “Үндэсний сургагч багш” бэлтгэх, нийтийн биеийн тамирын арга зүйчдийн сургалт 06 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд болно.

6

ҮХАА-н 1 давхарын хурлын зааланд

09:00 цагт “Хүнсний хаягдал”-ын талаар хэлэлцүүлэгтэй. Дэд сайд Ц.Туваан болон олон улсын төлөөлөлүүд оролцоно.

5

Тусгаар Тогтнолын Ордны Их танхимд   

09.40 цагт Монгол Ардын Намын Удирдах ажилтны зөвлөгөөн эхэлнэ. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүдээс гадна 21 аймаг, 9 дүүргийн нийт 500 гаруй намын удирдах ажилтан оролцоно.

6

Хууль зүйн үндэсний хүрээлэнд   

10:00-16:00 цагт "Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарах асуудал" сэдэвт хуулийн болон төрийн төрийн бус байгууллагуудын хэлэлцүүлэг болно.

5

Монголын залуучуудын холбооны гадна талбайд

11:00 цагт "Ажилтай Орлоготой Монгол залуу" хөтөлбөрийн нээлт болно.

6

MN мэдээллийн төвд

11.30 цагт  Газрын тухай хуулийн шинэчилсэн төслийн талаар доктор Л.Баярсайхан мэдээлэл хийнэ. Тэрбээр энэхүү хуулийн төслийг 1990- ээд оны өмч хувьчлалын өнгөт тасалбарын луйврын хоёрдогч нь хэмээн үзэж байгаа юм.

12.00 цагт Үе үеийн хурандаа нар нэгдэж “Монгол хурандаа” нийгэмлэг байгуулжээ. Тэд үйл ажиллагааныхаа талаар болон тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

6

МАХН-ын төв байранд

МАХН-ын Удирдах ажилтнуудын зөвлөлгөөн болж байна. Зөвлөлгөөн 06 дугаар сарын 9-10-ны хооронд үргэлжилнэ. Зөвлөлгөөнөөр тус нам цаашид хэрхэн ажиллах, бусад намуудтай ямар байдлаар хамтрах, улс төрийн албан тушаалтнуудтай зарим асуудлаар хариуцлага тооцох тухай хэлэлцэнэ.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ