ДЦС-3-ын өргөтгөлийг 16-нд хүлээн авна
Засгийн газраас шийдвэр гаргаж, ДЦС-3-ыг үе шаттайгаар шинэчлэхээр болсон. Энэ дагуу тус станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөхөөр болж, БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компани гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. Хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт-аар, нийслэлийн дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгдэн, цаашлаад Багануур дүүргийн орон сууцны хорооллыг дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм байна.
а
Чингис бондын хөрөнгө оруулалтаар Хөгжлийн банкны З5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд үндсэн барилгыг өргөтгөх, хөргөлтийн цамхаг, эргэлийн усны төхөөрөмж шинээр барих 50 МВт-ын турбин-генератор шинээр суурилуулах, цахилгааны хуваарилах байгууламж , трансформатор суурилуулах, дулааны сүлжээний ус халаах байгууламж барих болон бусад тоноглолын барилга угсралтын ажлууд дуусах шатандаа орсон аж.
а
Уг өргөтгөлийг хүлээж авах албан ёсны арга хэмжээ энэ сарын 16-нд болно.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ