Дэвид Камерон зангиагүй уулзалт зохион байгуулав
Их Британий Ерөнхий сайд Лондон хотноо Германы Канцлер Ангела Маркель болон Шведийн Ерөнхий сайд Фредрик Рейнфелд, Францын Ерөнхий сайд Марк Рутти нарыг хүлээн авч, Украин болон Европын холбооны цаашдын алхмуудын талаар ярилцжээ. Энэ удаагийн уулзалтыг “Зангиагүй уулзалт” хэмээн нэрлэж, ширээ тойрч суухаас илүү байгалийн сайханд зугаалах зураа үзэл бодлоо Ерөнхий сайд нар солилцож, байр сууриа илэрхийлсэн байна.
6
Хуралдааны дараа Канцлер хэвлэлийнхэнд “Ширээ тойроод нэг нэгнийхээ ууртай царайг хараад суухын оронд байгаль дунд зугаалж, тайван байх үед гайхалтай санаанууд төрдөг юм байна. Хэдэн хоног ч шийдвэрлэж чадахгүй олон асуудлыг өнөөдөр 5-10 минутын дотор шийдвэрлэлээ. Миний бодлоор Орос Украины удирдлагууд байгаль дунд, хөндлөнгийн оролцоогүйгээр асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Тэдний хувийн асуудалд бид хэтэрхий их анхаарал тавьснаас болж хоёр орны дунд хагарал үүссэн. Бид тэднийг хүчээр уулзуулахыг оролддог мөртлөө Орос Украин хоёрыг зүгээр л хоёулханыг нь үлдээх боломж олгоогүй. Тэдний хямралыг шийдвэрлэх ганц зүйл бол чин сэтгэлээсээ ярилцах. Путин бол ухаантай, агуу удирдагч” гэжээ.
6
Шведийн Ерөнхий сайд Фредрик Рейнфелд ирэх наймдугаар сард зохион байгуулагдах Европын холбооны уулзалтад зангиагүй оролцохыг орон орны удирдагчдад уриалсан байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ