Говийн сумдын усыг хэрэглэх боломжгүй
Баянхонгор аймгийн эрдэмтэдийн зөвлөл Шинжлэх ухаан академийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хамтран Баянхонгор аймгийн газрын гүнийн болон гадаргуугийн ус, халуун хүйтэн рашааны геохими, геофизикийн судалгааг хийж, усны бүтэц, чанарын стандартыг тогтоолоо. Энэхүү судалгаа шинжилгээний ажил 1.5 жил үргэлжилсэн бөгөөд ахмад геологич, эрдэмтэн судлаачдын зөвлөлийн гишүүн Г.Цэрэн нийт 10640 км замыг туулж, 469 уст цэгээс шинжилгээний дээжийг авч, хүрээлэнгийн эрдэмтэд шинжлэн судалж, дүгнэлт гаргасан байна. Нийт 469 уст цэгийн 52% нь шаардлага хангасан бол 48% нь хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.
ө
Эрдэнэцогт, Галуут, Гурванбулаг, Баянбулаг, Хүрээмарал, Заг, Бууцагаан, аймгийн төвийн Оготнотой булгийн ус хамгийн цэнгэг буюу стандартын шаардлагыг хангасан байна. Харин Баянцагаан, Баацагаан, Бөмбөгөр болон говийн сумдын усыг хэрэглэх боломжгүй хэмээн дүгнэжээ.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ