ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийг дэмжив
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтран хуралдлаа. Хуралдаанаар ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийг томилох асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гадаадад томилолтой байгаа тул ЗХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүлэх саналыг танилцуулсан юм. ҮХАА-н сайдад нэр дэвшигч Ш.Түвдэндорж 1992-1996 онд Чингэлтэй дүүргийн МҮАН-ын дарга, 1996-1999 онд МҮАН-ынЕрөнхий нарийн бичгийн дарга, 1996-2000 онд НИТХ-ын Тэргүүлэгч, 1999-2000 онд Батлан хамгаалахын сайд, 2000-2003 онд Монголын Ардчилсан холбооны дарга, 2004-2006 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2005-2006 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006 оноос одоог хүртэл Монголын Ардчилсан холбооны дэд дарга, 2010-2012 онд нийслэлийн Ардчилсан намын дарга, 2012 оноос УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм. Байнгын хорооны гишүүд ЗГХЭГ-ын дарга болон ҮХАА-н сайдад нэр дэвшигч Ш.Түвдэндоржоос сонирхсон асуултдаа хариулт авч, саналаа хэлсэн. Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад нэр дэвшүүлэх санал хураахад байнгын хорооны 22 гишүүний 19 нь дэмжив.
5
Дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй хүргэх болно.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ