Крис Эванс: “Ахмад Америк” намайг өөрчилсөн
Дэлхийн кино чартуудыг тэргүүлж буй “Captain America” буюу “Ахмад Америк” уран сайхны киноны гол дүр Крис Эванс хэдхэн хоногийн өмнө “OK” сэтгүүлд ярилцлага өгчээ.
6
-Өөрийгөө супер баатар болно гэж бодож байсан уу?
-Бодож байсангүй. Тэгэхдээ “Онцгой дөрөв” уран сайхны кинонд тоглосны дараа өөрийгөө энгийнээс илүү баатар эрийн дүр илүү зохиж буйг мэдсэн. Хүүхэд байхдаа “Ээжээ, би Бэтмэнээс илүү баатар болно” гээд л ээждээ байнга хэлдэг байсан. Амласандаа хүрсэндээ баяртай байна.
5
-Тэгэхдээ “Онцгой дөрөв” болон “Ахмад Америк” киноны хоёр баатар Бэтмэн болон Супермэнээс илүү болсон гэсэн үг үү. 1990 оноос өмнөх үеийнхэн энэ хоёр баатарт илүү хайртай. Таны бодлоор?
-Тийм л дээ. Дэлхий чинь бөөрөнхий шүү дээ. Үргэлж л эргэлдэж байдаг. Хэрвээ тэгш болон дөрвөлжин байсан бол Бэтмэн болон Супермэн нар баатар чигээрээ үлдэх байсан. Харамсалтай нь цаг явах тусам дэлхий хурдтай, хэтэрхий хурдтай эргэж байна. Бүх зүйл өөрчлөгдөж байна. Бид нэгэн хэвийн тоглоомоор тоглож, ганц хоёрхон баатраар тоглохыг хүсэхгүй байна шүү дээ. Хүүхдүүд ч гэсэн хөгжих хэрэгтэй. Томчууд ч гэсэн тархиа тэлэх хэрэгтэй.
5
-“Онцгой дөрөв” кинонд хамт тоглосон жүжигчин Жессика Албаг өнөөг хүртэл сайхан бүсгүй гэж бодсон хэвээр байна уу?
-Тийм. Дэлхийн бүх залуус л Жессика Албад хайртай. Хоёр хүүхэд төрүүлсэн ч янзтай хэвээрээ л байна лээ. /Инээв/
6
-Тантай санал нэг байна. Дэлхийн II дайны үед нацистуудын эсрэг тэмцэх АНУ-ын армид бие бялдрын хувьд тэнцэхгүй гэгдсэн Стив Рогерс гэх залуу цэргийн нууц ажиллагаанд элсч, сайн дураараа бие бялдарын туршилтад ордог. 72 цагийн дараа та Америк даяар алдартай, хүүхнүүдийн сэтгэлд оч бадраасан “Captain America” буюу “Ахмад Америк” хочит супер цэрэг болж хувирдаг. Энэ бол нэгдүгээр ангид гардаг үйл явдал. Хэрвээ тантай уулзах юм бол энэ асуултыг асууна гэж боддог байлаа. Кино эхлэхэд туранхай эцэнхий залуу төхөөрөмжинд орсоны дараа гайхалтай бие бялдартай залуу болдог. Энэ хоёр биеийн аль нь таных вэ?
-Намайг харж байна уу. Мэдээж хэрэг төхөөрөмжинд орсон тэр сайхан бие бялдар чинь минийх байхгүй юу. Намайг зүгээр ч нэг сайхан, тачаангуй залуу гэдэггүй юм шүү. /Инээв/ Кино зохиолтойгоо танилцахад мэдээж, гэнэт их хэмжээний жин хаяж, нэмэх асуудалтай нүүр тулсан. Найруулагч Антониа Руссогийн санал болгосноор би жин хаяхгүйгээр, шууд зураг авалтад орохоор болсон гэдгийг хэлье. Намайг нэгхэн хэсэгт тоглоход их хугацаа зарцуулах юм байна гэж найруулагч үзсэн. Надад ч жин хаяхгүй гэхээр их л сайхан санагдсан шүү.
6
-Тэгвэл хоёрдугаар анги “Өвлийн цэрэг” кинонд та нэлээдгүй буйр суусан харагдсан. Бие махбодийн хувьд ч, ур чадварын хувьд ч. “Ахмад Америк” үргэлжлэх болсонд та тийм ч дуртай байгаагүй?
-Үнэнийг хэлэхэд, ямар ч зүйл өмнөх амжилтаа эвдэхийг оролдохоор уналтад ордог. Энэ бүтээлийн эхний анги гайхалтай амжилт олж, жүжигчид болон кино багийнхан ногоон долларыг цүнх цүнхээр нь олсон. Харин кино нээлтээ хийгээд 5-6 сарын дараа найруулагч маань киног үргэлжлэх болсныг дуулгасан. Би тэр үед “Эхний ангиа гүйцэхээр зохиол бол тоглоно” гэж хэлэхэд найруулагч Антониа Руссо “Санаа зоволтгүй. Бид тэсрэлт хийх болно” гэж хэлсэн. Жүжигчин хүний нэг сул тал бол зохиол бас карьер. Би “Ахмад Америк”-ийн дараагийн ангид тоглохгүй бол яах бол гэх бодол намайг хэдэн өдөр нойргүй хонуулсан. Хэрвээ найруулагч өөр жүжигчинд санал тавиад, тэр залуу надаас илүү тогловол. Намайг үзэгчид мартвал гээд л бүх бодол эргэлдээд л эргэлдээд л байсан. Тийм учраас дургүй байсан ч зөвшөөрсөндөө. Зохиол янзтай болсныг хэлэхээ мартчихаж.
6
-“Өвлийн цэрэг” кинонд Холливуудын халуухан бүсгүйчүүдийн нэг Скарлет Йохансон тоглосон. Та бол бүсгүйчүүдийн мөрөөдөл бол Скарлет Йохансон бол эрчүүдийн охин тэнгэр. Та хоёрыг хамтарна гэж сонссоод л төгс уран бүтээл болно гэдгийг мэдсэн. Бидний урмыг хугалаагүйд баярлалаа.
-Скарлет Йохансон бол сайхан бүсгүй. Надад таалагддаг. Тэгэхдээ эмэгтэй хүний хувиас илүү жүжигчин хүний ур чадвар, биеэ авч яваа байдал нь гайхалтай санагддаг. Нээрэн ч олны танил энэ бүсгүй ийм байхаас ч өөр ямар байх билээ гээд л. Бид хоёр хамтарч, уран бүтээлд тоглох болсон нь кино урлагт тэсрэлт хийсэн шүү. Биднийг хамтдаа байхыг хараад баярласан олон мянган фэнүүддээ баярлалаа. Дэлхийн хамгийн царайлаг баатар эр бол Ахмад Америк. /Инээв/
6
-Скарлет Йохансон хэдхэн сарын дараа төрөх гэж буй. Зураг авалтын үеэр жирэмсэн Йохансон хэр байв даа. Сарын өмнө Нью Йорк хотноо болсон нээлтийн үеэр өөрийгөө жирэмсэн гэдгээ нуухыг оролдож байх шиг санагдсан?
-Мэдээж хэрэг Скарлет Йохансон зураг авалтын багийнханд анхныхаа хүүхдийг хүлээн авах гэж буйгаа мэдэгдэж, үргэлж эмчийн хяналтад байхаа учирласан. Бид ч дуртайяа хүлээн авч, түүнд чин сэтгэлийн халуун алга тагшилт өгч байхад Йохансон намайг дуудсанаа “Крис Крис би жирэмсэн. Тиймээс үнсэлцэх үедээ бэлхүүснээс тэврэхгүй байх хэрэгтэй шүү. Миний анхны хүүхэд” гээд л хошигноод өнгөрсөн. /Инээв/ Би гол дүрийн бүсгүйдээ зориулж, хөдөлгөөнөө хүртэл хянаж, уян хатан хандахыг оролдсон.
6
-Үнэхээр гайхалтай. Нөхөрлөл гэж үүнийг л хэлэх байхдаа?
-Тийм шүү. Учрыг нь ойлгоогүй байж холбох нь утгагүй зүйл шүү залуусаа. “Ахмад Америк” намайг өөрчилсөн. Найзтай байхад минь тусалсан. Бас эр зориг юу вэ гэдгийг “Ахмад Америк” ойлгуулсан.
6
-Та одоо 32 настай. Гэр бүл болон найз бүсгүй байгаа нь гайхмаар. Энэ тухайгаа?
-Пөөх, би тийм хөгшин гэж үү. Гэр бүл зохиох нь байгалийн хууль. Тэгэхдээ залуу насаа өөртөө, уран бүтээлдээ зориулахыг хүсч байна. Би олон сайхан уран бүтээлд тоглож, тэнгэрээс бууддаггүй од шиг болохыг хүсч байна. Энэ бүхэнд гэр бүл хамаагүй ч гэсэн ганц бие байх үедээ энэ бүхнийг бүтээчихвэл илүү амар хялбар байх.
6
-Таны бодлоор сайхан хүүхэн ямар вэ?
-Би сайхан инээмсэглэдэг. Цэх явдаг бүсгүйчүүдэд дуртай. 18 нас хүртлээ ази охидууд надад таалагддаг байсан. Ази охидууд нэг л цэвэр ариухан, яг хөөс шиг санагддаг байлаа. Одоо ч таалагддаг.
6
-Хөөс нүдэнд орвол хорсгож, өвтгөдөг?
-Тиймээ. Хөөс шиг охидуудад дурлаж л явлаа. Хаягдахаа мэдэж байсан ч оролдоод л үздэг байсан.
6
-2012 оноос өнөөг хүртэл дэлгэцэнд төрсөн баатрууд “The Avangers” кинонд цуглардаг. Төмөр хүн, Тор, Робин Гуд, Халк, та гээд л. Энэ амжилт түүхэн рекорд эвдсэн шүү дээ?
-Тэгэхдээ “Титаник”-ийн амжилтыг эвдээгүй. Тиймээс рекорд эвдсэн гэж хэлэхэд жоохон учир дутагдалтай.
6
-Таныг жүжигчин Сандра Баллоктай учир ургуулсан гэх юм. Энэ үнэн үү. Та хоёрын хачирхалтай гэмээр зургууд сайтуудаар тарсан?
-Хэлэхэд эрт байна. Миний асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх нь дээр.
6
-Болздог чинь үнэн байх нээ?
-Магадгүй л юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ