“Хотын соёл” папараци зургийн уралдаанд оролцоорой
Найрсаг зуны налгар өдрүүдэд хотын гудамжаар алхахад сэтгэл сэргээд, цаанаа л нэг өнгөлөг, цэцэгт чимэглэлийн хажуугаар зөрөх охид, залуус ч сайхан харагддаг. Гэвч сайныг дагаж саар гэгчээр их хотын соёлд суралцаагүй нэгнийг хараад бухимдах сэтгэл төрдөг билээ. Олон хүн сайнтай муутай гэж үл тоомсорлолгүй тэдгээр соёлгүй хүмүүсийг одооноос хүмүүжүүлье хэмээн Сонгинохайрхан дүүргээс “Хотын соёл” төсөл санаачилжээ.
Энэхүү төслийг Монголын залууцчуудын холбоо дэмжин ажиллаж байгаа бөгөөд гэрэл зургийн аппараттай, ухаалаг гар утастай залуусынхаа дунд “Папараци” гэрэл зургийн уралдааныг зарлажээ. Их хотын энгийн соёлыг хэнэг ч үгүй зөрчдөг нөхдийг газар дээр нь, үйлдэл дээр нь баримтжуулан зургийг нь авч, уран гоё тайлбартайгаар khotiin_soyol@yahoo.com хаяг уруу илгээх юм байна.
Уралдаанд илгээсэн зургийг нь https://www.facebook.com/events/653876351365453/ буюу Папараци гэрэл зургийн уралдаан хуудсанд байршуулж, хамгийн олон like, share авснаар нь шалгаруулах аж. Түрүүлсэн зургийн эзэн 1 сая төгрөгний шагнал хүртэх бөгөөд шалгаруулалт энэ сарын 22-нд дуусах юм байна.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ