Луганск хотод мөргөлдөөн болжээ
Луганск хотын захиргааны байрыг эзэлсэн Оросын талыг баримтлагчид болон Украины хилийн цэргүүд хоорондоо мөргөлдсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. АНУ-ын захиргаа Украины зэвсэгт босогчдыг Москва өдөөн турхирдаг гэж мэдэгджээ. Украины хил хамгаалах албаны мэдэгдсэнээр мөргөлдөөний улмаас таван босогч амиа алдаж, найман хилийн цэрэг шархадсан гэв.
Харин Ардын Бүгд Найрамдах Луганск улсын Ерөнхий сайд Васыл Никитин “Тулалдааны үеэр гурван энгийн иргэн амь эрсэдсэн. Тэдний хариуцлагыг Украины шинэ Ерөнхийлөгч Петро Порошенко хүлээх хэрэгтэй” гэжээ.
1
Буудалцаан 30 минут орчим үргэлжилсэн бөгөөд Украины нисэх хүчний сөнөөгч онгоц босогчдын хоёр байрлалд агаараас цохилт өгснөөр тулаан өндөрлөжээ. Тус мөргөлдөөний дараа Ерөнхийлөгч Петр Порошенко “Зүүн Украин дахь зэвсэгт босогчдод ямар ч өршөөл үзүүлэхгүй” гэж мэдэгдсэн юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ