Монголд “Сементал" үүлдрийн 600 үхэр нийлүүлэхээр болжээ
“Сементал" үүлдрийн 600 толгой хээлтэй гунж Монгол Улсад нийлүүлэхээр боллоо. Үүнийг Словакийн “Исокман трайдинг” ХХК Монголын “Говь Хурах” ХХК хооронд гэрээ байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Эхний ээлжийн 165 толгой үхрийг ирэх сарын эхээр Монголд нийлүүлэх аж.
ө
Словак Улсын Хөдөө аж ахуй, бүс нутгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга М.Лацко-Бартошова өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатар хотноо хийсэн айлчлалын хүрээнд Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай байгуулсан Монгол, Словакийн хооронд “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Словак Улсын Хөдөө аж ахуй, бүс нутгийн хөгжлийн яам хоорондын” санамж бичгийн тодорхой заалтууд ажил хэрэг болж байгаа нь энэ аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ