Д.Эрдэнэбат: ЭЗХ-ийн сайдыг огцруулах асуудлыг улстөржүүлж болохгүй

img

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ЭЗХ-ийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байв. Уг асуудлыг хэлэлцэж  эхлэх үед АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат горимын санал гаргасан юм. Тэрбээр "Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлаар МАН-ын бүлгийн гаргасан тогтоолын төслийг дагалдсан шаардлага, үндэслэлүүдээр горимын санал гаргаж байна. МАН-ын бүлэг таван шаардлага тавьсан. Бид хүний асуудлыг хэлэлцэж болно. Гэхдээ хэтэрхий үндэслэл муутай, дур зоргоороо аашилсан, нэг тал руу туйлширсан байдалтай огцом шаардлага тавьсан байна. Үүнийг манай бүлэг үзээд хэд хэдэн зүйлийг тодруулах зайлшгүй шаардлага гарлаа. Жишээлбэл, МАН-ын тавьсан шаардлагад 2011 онд 4.9 их наяд байсан төсөв 2.1 дахин өсч 2013 онд 6.1 их наяд болсон гэдэг тоо байна. Үүнийг харахаар 2012 онд 50 хувиар цалин өсгөөд, хөрөнгө оруулалтад 20 хувийг зарцуулаад өмнөх парламентын үеийн асуудал байгаа. Үүнийг ЭЗХ-ийн сайдтай холбох нь зөв үү. МАН улсын өрийн асуулдыг хөндөхдөө хариуцлагагүй, буруу ташаа тоо гаргаж байна. Жишээлэхэд, гадаад хөрөнгө оруулалтыг 7.5 дахин бууруулсан гэх үндэслэл гаргажээ. Статистик үзүүлэлтээр эсрэг тоо баримт гарч байна. Хүний асуудалд гоомой хандаж болохгүй. Тийм учраас холбогдох газруудад нь тодруулга хүссэн шаардлагуудыг тавьсан. Бид ЭЗХ-ийн сайдтай холбоотой асуудлыг улс төржүүлж, гоомой хандаж болохгүй. Тийм учраас уг асуудлыг тодруултал хэлэлцэх асуудлыг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна" гэлээ.

1

Ингээд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын гаргасан горимын саналаар ЭЗХ-ийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах санал хураалт явуулав. Байнгын хорооны 14  гишүүний 10 нь уг горимын саналыг дэмжсэн юм. Ингээд ЭЗХ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ