Эмч нарыг давхар ажил хийхийг хориглолоо

img

Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор эмч нарыг төр, хувийн хэвшилд давхар ажил  хийхийг хориглосон журам гаргажээ. Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч нарын 25 нь хувийн эмнэлэгтэй, төр хувийн хэвшилд давхар ажилладаг аж. Эмч нар төрийн үйлчилгээг хүргэхдээ хойрго, харьцааны соёлгүй байдаг хэрнээ хувийн эмнэлэгтээ болохоор илүү ач холбогдол өгч ажилладаг гэсэн иргэдийн гомдол болон төрийн бус байгууллагын судалгааг үндэслэн бүх  хувийн  хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болон эмийн сангуудад шалгалт хийж байгаа аж.

а

Шалгалтын дүнг Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх ба стандартын шаардлага хангасан эмнэлгүүдэд тусгай зөвшөөрлийг олгож, хангаагүйг нь цуцлах төдийгүй эмч нар давхар ажиллахгүй аль нэгийг нь сонгох шаардлага тавьж эхэлжээ.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ