Санамж бичигт гарын үсэг зурав

img

Зохистой хөдөлмөрийг дэмжих талаар Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хооронд байгуулсан хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Ёшитэрү Урамото нар Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо  гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гэй Радар нар оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ