Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулав

img

Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан боловч хойшиллоо. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар уг хуулийн төсөл тодорхой хугацаагаар хойшилж байгаатай холбогдуулан тайлбар хэлсэн юм. Тэрбээр:

6

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тодорхой шалтгаанаар хойшлуулж байна. Яагаад гэвэл МАН өнгөрсөн долоо хоногт бүлгийн хуралдаан дээрээ тодорхой шийдвэр гаргана гэж хойшлуулсан. Өчигдөр мөн бүлгийн шийдвэрээ гаргаж чадаагүй учир  уг хуулийн төслийг хэлэлцэхийг дахин хойшлуулъя гэдэг санал тавилаа. Тийм учраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх боломжгүй байна гэсэн юм.

6

Ийнхүү Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулав.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ