З.Баянсэлэнгийн саналыг хэн ч дэмжсэнгүй

img

УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг өчигдөр хуралдаагүй. Учир нь "Шударга ёс" эвсэл дэх МАХН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн болсон билээ. Харин өнөөдөр 10.00 цагт тус бүлэг хуралдсан юм. Тус бүлгийн хуралдааны товтой зэрэгцээд Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болсон. Байнгын хорооны хуралдаанаар ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийг дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхээр байсан юм.  Байнгын хорооны хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

6

-"Шударга ёс" эвслийн бүлэг өчигдөр тодорхой шалтгааны улмаас хуралдаж чадаагүй. Тиймээс манай бүлгийнхэн  ҮХАА-н сайдад нэр дэвшигч Ш.Түвдэндоржийн талаар нэгдсэн ойлголтод хүрч амжаагүй байна. Бүлгийн хуралдаанаар энэ асуудлаар нэгдсэн байр суурьт хүрч, гишүүдийн саналыг сонсох юм. Тиймээс манай бүлгийн хуралдааны дараагаар энэ асуудлыг байнгын хорооны хуралдаанаар оруулж өгөөч. Одоо энэ асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулж өгнө үү гэсэн горимын санал гаргаж байна гэлээ.  З.Баянсэлэнгэ гишүүний горимын гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад хамтарсан байнгын хорооны 19 гишүүний  нэг нь ч дэмжээгүй юм. Гишүүн З.Баянсэлэнгэ ч  өөрийн саналаа дэмжиж гар өргөсөнгүй. Ийнхүү Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж эхлэхэд гишүүн З.Баянсэлэнгэ хуралдааны танхимаас ширэв татан гарлаа.

5

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ